ДЭМБ-аас 76 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийг нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-04 18:43:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Ковид-19" цар тахлын үед хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор 210 870 000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлж байна.


Эрүүл мэндийн яамнаас уг тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг зургаан аймгийн Эрүүл мэндийн газарт хуваарилаад байгаа юм. Өвөрхангай аймагт 76 сая 813 мянган төгрөгийн үнэ бүхий 13 нэр төрлийн багаж хэрэгсэл олгосныг сумдын Эрүүл мэндийн төвд хуваарилжээ.

Холбоотой мэдээ