4 метрийн гүн нүхэн жорлонд унасан хүүхдийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-04 20:10:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагчид 4 метрийн гүн нүхэн жорлонд унасан хүүхдийг аварчээ.

Өнөөдөр 13 цаг 4 минутад  Мөрөн сумын Наран багт 1 настай эрэгтэй хүүхэд жорлон руу унасан гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад С.Ганболд, Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч ахмад Л.Ганзоригоор ахлуулсан 9 алба хаагч, 2 автомашинтай очиж 4 метрийн гүнтэй жорлонд унасан 1 настай хүүг аюулгүй гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртэх, учирч болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх,  өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх, хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх нь чухал байна. Мөн чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх нь чухал байна.  Мөн  чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх, гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байх, нүхэн жорлонд хаалт хамгаалалт хийх, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ