“Атлетик-220”-ийн “AFC Cup”-ын тоглолтууд дахин хойшиллоо

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-05 08:48:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний дээд лигийн 2020 оны аварга “Атлетик 220” клуб Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны “AFC Cup” тэмцээний “J” хэсэгт багтан тоглох болсон ч тоглолтууд цар тахлын улмаас хойшлогдлоо.


Азийн хөл бөмбөгийн холбооны цомын АШТ-ий тус хэсгийн тоглолтууд 5 дугаар сарын 14-20-нд болох байсан ч 6 дугаар сарын 23-29-нд болохоор болсон байна.


“Атлетик-220” баг, Хонконгийн “Eastern Long Lions”, “Lee Man”, Тайванийн “Tainan City FC” клубүүдтэй тоглохоор учраа таараад байгаа юм.

Холбоотой мэдээ