Булган аймгаас 605 хүүхэд ЭЕШ өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 11:57:23

Энэ жилийн ЭЕШ-нд Булган аймгаас 605 хүүхэд оролцлоо. Тэдний дийлэнх нь буюу 540 нь математикийн хичээлээр, 348 хүүхэд монгол хэлээр, хамгийн цөөн нь түүхийн хичээлээр 41 хүүхэд өрсөлдлөө.

Улаанбаатар хотын Боловсролын үнэлгээний төвийн хоёр багш, Булган аймгийн БСГ-ын 3 багш хамтран ЭЕШ-ын үйл ажиллагааг зохион байгуулж, Булган сумын сургуулиудын 55 багш хянагч багшаар оролцлоо.

ЭЕШ-ын хариу задарсан гэсэн мэдээлэл гарсныг Булган аймгийн БСГ - ын дарга Д.Цогоо "Манай аймгийн хувьд тийм зүйл гараагүй, бид багш сурагчдын төлөөллийн хамт шалгалтын өглөө ЦГ, Тагнуулын ерөнхий газрын хяналтан дор шалгалтын материалыг задалсан" гэж мэдэгдлээ. Аймгийн хэмжээнд ЭЕШ-ын үеэр нэг зөрчил гарсан нь физикийн хичээлийн шалгалт өгч байгаа сурагч тооны машин, гар утас ашиглаж байгаад баригдсан явдал байлаа.

Энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь сонсох даалгаврыг зарим нэгэн аймагт туршсан явдал бөгөөд Булган аймагт орос хэлний сонсох даалгавар орсон байна.

                                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ