Хөдөөгийн багийн иргэдийг дархлаажуулалтад хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-08 23:02:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хөдөөгийн баг болох Рашаант, Наран багийн иргэдийг дархлаажуулалтад хамрууллаа.

Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын багт Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Д.Чинзориг, Рашаант багийн Засаг дарга Л.Батбаатар, Наран багийн засаг дарга Д.Суурь болон “Марал-Алтай”, “Энх-Алтай” ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд томилогдон ажиллажээ. Тэд Рашаант багийн 18-аас дээш насны 123 иргэн, Наран багийн 75 иргэн болон тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг "Хан-Алтай Ресурс" ХХК-ийн 227, "Болд Гянт Болд" ХХК-ийн 41 ажилчныг дархлаажуулалтад хамруулсан тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ