Хөхморьт суманд нэг иргэн коронавирусний халдварын улмаас нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-10 12:52:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол зургаагаар нэмэгдэж нийт 203 боллоо. 

Тодруулбал, Есөнбулаг суманд +1, Тайшир +3, Төгрөг +2 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Есөнбулаг суманд 5, хөдөө сумдад 5 нийт 10 голомт идэвхтэй байгаа тухай ЭМГ-ын дарга Ц.Туяа танилцууллаа.  Сүүлийн 24 цагт 17 тохиолдол эдгэрэн нийт 36 хүн эмнэлгээс гарч, гэрийн ажиглалтад гарсан байна. Харин тавдугаар сарын 9-нд Хөхморьт суманд нас баралтын нэг тохиолдол бүртгэгджээ.

 –“Нас барсан иргэн 2015 оноос хойш дотрын өвчнөөр эмчлүүлж байсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 30-аас сумынхаа эмнэлэгт эмчлүүлж байсан хүнд өвчтэй өндөр настан байсан юм. Тавдугаар сарын 3-нд коронавирусний шинжилгээгээр эерэг гарч, ийнхүү халдварын улмаас биеийн байдал хүндэрч нас барсан” хэмээн холбогдох албанаас мэдээлж, гэр бүл, үр хүүхдэд нь эмгэнэл илэрхийллээ.


Холбоотой мэдээ