Булган аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-09 23:24:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн албаны коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар хийсэн мэдээллээр сүүлийн 24 цагт халдварын тохиолдол нэмэгдээгүй байна. Аймгийн хэмжээнд нийт 101 тохиолдол бүртгэгдсэнээс Сэлэнгэ суманд 48, Хутаг-Өндөр суманд 27, Тэшиг суманд зургаа, Орхон суманд долоо, Булган суманд зургаа, Бүрэгхангай суманд тав, Бугат, Баян-Агт суманд тус бүр нэг байна.

            Нийт тохиолдлын 79 нь PCR шинжилгээгээр, 21 нь эмнэл зүйгээр батлагдаж, нэг нь зөөвөрлөгдсөн. Өнөөдрийн байдлаар 10 хүний биеийн байдал хөнгөн байна. Коронавирусний халдвар авсан иргэдийн 91 нь эдгэрчээ.

Халдвар авсан иргэдийн харьцагч Булган сумын 74, Сэлэнгэ сумын 95 хүн хяналтад байгаа аж. Мөн Булган сумын 28 иргэн тусгаарлан ажиглах байранд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ