"Булган хангайн магтаал"-ыг клипжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 16:36:04

"Морин хуур" дэд хөтөлбөр Булган аймагт хэрэгжээд 4 жил өнгөрлөө. Энэ нь 2016 онд хэрэгжээд дуусах гэж байгаа тул хөтөлбөрийн хаалтанд зориулж н.Балданцэрэнгийн аялгуу "Булган хангайн магтаал" - ыг клипжүүллээ.

Энэ клипэнд 140 морин хуурчийг сонгож, цуур хөгжим, хөөмий, бий биелгээ, морин хуур, уртын дуу, баримтат өв гэсэн үндэсний 6 том урлагийг шингээж хийжээ. Ингэснээр мартагдахад хүрээд байсан магтаалыг дахин сэргээж байна. Аймгийн төсвөөс 6 сая төгрөгийг клипны зураг авалтанд төсөвлөн гаргалаа. Зураг авалт Булган нутагтаа хийгдэж, Улаанбаатар хотоос "Алтан ураг" хамтлагийхан ирж хамтран ажиллаж, мэргэжлийн зүгээс тусалж дэмжжээ.

Клип тун удахгүй олны хүртээл болно. Үргэлжлээд Булган аймагт Цуур, Хөөмий, Бий биелгээ хөтөлбөр хэрэгжих ажээ.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ