Энэ 7 хоногт салхи шуургатай, сэрүүн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-17-ныг хүртэлх 7 хоногийн цаг
агаарын урьдчилсан төлөвөөр аймгийн нийт
нутгаар салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр цас орж,
сэрүүн байхыг анхааруулж байна.
"Энэ сарын
12-13-нд ихэнх нутгаар, 10, 14-15-нд зарим газраар бороо, цас орж,
шуурна. Ихэнх хугацаанд 5-10 м/с. 10, 14, 15-нд нутгийн өмнөд хэсгээр баруун
хойноос секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга
шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, уулархаг нутгаар шөнөдөө
3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм,
өдөртөө 13-18 хэм дулаан байна. Энэ сарын 17-ноос нийт нутгаар дулаарна"
хэмээн аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.