АНУ-д “COVID-19”-ийн 262 сая орчим тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-11 16:16:59

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д “COVID-19”-ийн 262 сая орчим тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ даваа гарагт мэдээлжээ.


АНУ даяар энэ сарын 10-ны өдрийн байдлаар 329 843 825 тун вакцин түгээгээд байгаагаас 79 орчим хувийг нь буюу 261 599 381 тунг тарьсан байна. 


Энэ нь өмнөх өдрийнхөөс 1.9 сая орчим тунгаар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд өдөрт дунджаар 2.1 сая орчим тун вакцин тарьжээ.


Ингэснээр АНУ-ын хүн амын 46 орчим хувь буюу 153 сая хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 34.8 хувь нь /116 сая орчим хүн/ вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.  

Холбоотой мэдээ