Торхилогийн голыг төмөр бетон гүүртэй болгоно

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-05-11 21:32:22

Увс /МОНЦАМЭ/. Давст сумын Торхилогийн гол дээгүүр улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 48 метр урт төмөр бетон гүүр барьж эхлээд байна.

Өнгөрсөн хугацаанд тус гол үерлэсний улмаас модон гүүр нь хэд хэдэн удаа эвдэрч байсан бөгөөд тухай бүрд сум орон нутгийн хөрөнгөөр засварлаж байжээ. Улмаар Торхилогийн голд төмөр бетон гүүр барих санхүүжилт шийдэгдэж, одоогоор ажил ид өрнөж байна.

Гүүр барих ажилчид өнгөрсөн сарын 5-нд Улаанбаатараас ирсэн ба PCR шинжилгээ өгч, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан ажээ.   

Холбоотой мэдээ