Энэтхэгт анх илэрсэн коронавирусний хувилбар 44 улс оронд бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-05-12 14:48:41

ШИНЭ ДЕЛИ. /DW/. Энэтхэгт анх илэрсэн коронавирусний “B.1.617” хувилбар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ бүх зургаан бүс нутгийн 44 улс оронд илрээд байна гэж ДЭМБ өнөөдөр мэдээллээ.


B.1.617” хувилбарыг Энэтхэгт саяхнаас халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэх болсонд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж байгаа юм.


Уг хувилбараар Энэтхэгээс гадна халдварласан тохиолдлуудыг авч үзвэл Их Британид хамгийн олон тохиолдол илэрчээ.


Энэ долоо хоногийн эхээр ДЭМБ B.1.617” хувилбарыг Бразил, Өмнөд Африк, Их Британид тархсан коронавирусний хувилбаруудтай ижил “анхааралтай ажиглах” хувилбарын ангилалд оруулсан юм.


ДЭМБ-ын ахлах судлаач Сумья Сваминатаны мэдээлснээр, “B.1.617” хувилбар онош, эмчилгээ, вакцины үр дүнд ямар нэгэн нөлөө үзүүлж байгаа талаар мэдээлэл алга байна. Харин илүү хурдан халдварладаг байх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ