Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахгүй бол бүх үйлчилгээг зогсоож вакцинжуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-13 12:03:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан дархлаажуулалтын асуудлаар өнөөдөр ард түмэнд хандаж мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ, "Бусад аймгуудтай харьцуулахад Баян-Өлгий аймгийн иргэдийн дархлаажуулалтад хамрагдалт хамгийн бага түвшинд байна. Одоогоор 4 удаагийн татан авалтаар 60 орчим мянган тун вакцин татан авсан, нөөц хангалттай байгаа. Хамгийн сүүлд 26800 хүн тун татан авсан ч дөнгөж 5 мянгыг нь тариад байна. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдвал зохих иргэдийн 43 хувь нь вакцины эхний тунг, 7 хувь нь хоёр дахь тунгаа тариулжээ. Өнгөрсөн сард ариун Рамадан сар тохиож иргэд мацаг барьсантай холбогдуулан вакцин тарих ажилд идэвхтэй оролцоогүй байж магадгүй. Рамадан сар өчигдөр дууссан тул өнөөдрөөс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг ард иргэдэд уриалж байна. Ирэх даваа гараг хүртэл вакцинжуулалтад хамрагдахгүй бол аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, аймгийн хэмжээнд бүх үйлчилгээ, барааны зах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож 3 хоног вакцин тарих ажлыг зохион байгуулна" гэв. 

Холбоотой мэдээ