Завханд ой хамгаалах сургалтад таван сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-20 21:17:52

Завхан аймаг ой хамгаалах сургалтанд таван сая төгрөг зарцуулжээ.

Тухайлбал ой бүхий сумдад  түймэр унтраах үйл ажиллагаанд ашиглах  зайлшгүй  шаардлагатай багаж хэрэгслүүдийн нөөцийг бүрдүүлэх, гар багаж хэрэгслүүдийг хийх аргачлалыг боловсруулж 16  сумдад хүргүүлээд байна.  

Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 сумын 40 байгаль хамгаалагч эргүүл шалгалтанд тогтмол гарч ажиллаж байна. 

Ойг хамгаалах, зөв зохистой ашиглах талаар сургалтыг 8560 иргэн, 58 нөхөрлөл, аж ахуйн нэгжид зохион байгуулж ОНТөсвөөс таван  сая төгрөгийг зарцуулжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ