45 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, дархлаажуулалтын амин дэмийн тусламж үзүүлэв

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-05-14 17:02:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төрөлх-Алтай” ТББ, 1998 оны төгсөлтийн хамт олноос Говь-Алтай аймагт 45 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, дархлаажуулалтын амин дэм илгээн тусламж үзүүллээ.

Тодруулбал, Нийт 45 гаруй сая төгрөгийн өртөг бүхий 230,000 ширхэг амны хаалт, 1700 ширхэг түргэвчилсэн оношлуур болон бусад амин дэм бүтээгдэхүүнийг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 17 сум, 2 тосгоны Эрүүл мэндийн төв, 500 өрхөд зориулан илгээсэн байна. 

-Хүчилтөрөгчийн аппарат, 200 ширхэг түргэвчилсэн оношлуур, 30 мянган ширхэг амны хаалтыг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийн газарт,

-5000 ширхэг амны хаалт, ариутгал хийгч автомакс, 75 ширхэг түргэвчилсэн оношлуурыг 17 сум, 2 тосгоны эрүүл мэндийн төв тус бүрт 

-200 ширхэг амны хаалт, гар ариутгагч, дархлаа дэмжих аминдэмийг 500 өрхөд зориулж илгээлээ. 

-“Төрөлх - Алтай ” ТББ-ын гүйцэтгэх захирал, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Бат-Эрдэнэ “Нутгийн зон олондоо туслах хандивт нэгдсэн Д.Лувсандорж захиралтай “Соёмбо принтинг” ХХК, М.Бат-Эрдэнэ захиралтай “Биомед трейд” ХХК , Ж.Сэргэлэн захиралтай “Юи Би Ойл” ХХК-ийн хамт олон, 1998 оны төгсөлтийнхөн бусад хандивлагчдадаа талархал илэрхийлье” гэлээ.



Холбоотой мэдээ