Аврагчид шүхрээр бууж дадлага хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-15 16:14:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгуулж байна.


Энэ нь шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой аж.


Алба хаагчид нисдэг тэргээр нислэг үйлдэж, шүхрээр бууж, дадлага туршлагаа ахиулж байгааг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээлэв.





Холбоотой мэдээ