17 дугаар сургуулийн өргөтгөлийг энэ онд дуусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-21 09:28:10
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 17 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг барихаар болов. Үүнийг орон нутгийн хөрөнгөөр хийнэ.

Барилгын ажлыг Хөвсгөл аймгийн “Ургашлах” ХХК гүйцэтгэнэ. Тус компани өмнө нь сургууль, цэцэрлэгийн барилга барьж байсан туршлагатай юм. 17 дугаар сургуулийг 2002 онд цэцэрлэгийн зориулалттай байртай залгаа барьсан юм. Үүнд 1-12 дугаар ангийн 1000 гаруй сурагч сурч байсан. Харамсалтай нь  цэцэрлэгийн барилгын зарим хэсэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 онд нурааж зөвхөн бага ангийн 450 сурагч 2002 онд баригдсан байранд хичээллэх болжээ. Дунд болон ахлах ангийн сурагчид нь “Наран” цогцолбор сургуульд сурч байсан ажээ. Иймд энэ асуудлыг шийдэхээр БСГ сүүлийн хоёр жил уйгагүй хөөцөлдсөний эцэст сургуулийн өргөтгөлийг орон нутгийн хөрөнгөөр барихаар болов.

Өргөтгөлд хичээлийн байраас гадна цайны газар, урлаг, спортын танхим байна. Ингэснээр 800-1000 гаруй хүүхэд эл сургуульд сурах боломжтой болно.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ