Хиймэл нууранд гэрэлтүүлэг тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-19 17:30:34

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын Шанд багийн иргэн Ө.Дагвасүрэн гэр бүлийнхээ хамтаар тус суманд орших хиймэл нуурын толгойн барилгыг гэрэлтүүлэгтэй болгосон байна. Ингэснээр тус сумын өнгө төрх болсон Хиймэл нууранд улам их өнгө үзэмж нэмжээ.

Ө.Дагвасүрэнгийнх ажилч хичээнгүй өрх бөгөөд хөдөө орон нутагт хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлж, хүүхдийн тоглоомын талбайг гэрийнхээ гадна байгуулсан нь Баруунтуруун сумын төвийн бусад өрхүүдэд үлгэр дуурайл болж байна.

Ажилч хичээнгүй, санаачилгатай гэр бүлийн гишүүд ийнхүү нэгдэн сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн шинэлэг ажлыг санаачлан хийж буйд Баруунтуруун сумын удирдлагууд баяртай байна.

Холбоотой мэдээ