НӨАТ-ын сугалааны тохирлоор 20 саяын 2 азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-24 16:24:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд:

  • 30 мянган төгрөгийн азтан 25,111
  • 100 мянган төгрөгийн азтан 2,481
  • 500 мянган төгрөгийн азтан 252
  • 1.5 сая төгрөгийн азтан 27
  • 3 сая төгрөгийн азтан 3
  • 20 сая төгрөгийн азтан 2 шалгарлаа. 

Тохиролд энэ оны 4 дүгээр сарын 1-30-ны хооронд худалдаа хийж 5 дугаар сарын 22-ны 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн 42 сая баримтыг хамруулжээ. Супер шагналын тохирлын дугаар 14704032 бөгөөд энэ удаагийн тохирлоор супер азтан тодорсонгүй. Супер шагнал 30 сая төгрөг байв. 

Холбоотой мэдээ