Аймгийн хэмжээнд 1288 иргэн орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголт авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-27 12:49:26

Архангай /МОНЦАМЭ/. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг.

Мөн дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг.

Аймгийн хэмжээнд 2020 оны орон сууц болон сургалтын төлбөрийн буцаан олголт энэ сарын 17-ноос иргэдийн дансанд орж эхэлжээ. 2020 онд Архангай аймгийн хэмжээнд 1288 иргэн орон сууц болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд нийт 547,9 сая төгрөгийн буцаан олголтыг олгох юм байна.

Орон сууцны болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахаар хүсэлт гаргасан иргэд буцаан олголтыг бүтэн ордог гэсэн ойлголттой байдаг. Энэ нь ташаа ойлголт гэдгийг холбогдох албаны хүн хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн таны 1 жилд төлсөн татварын нийт дүнгээс хамааран ХАОАТ-ын буцаан олголт ордог юм байна

Холбоотой мэдээ