Ж.Безос “Amazon” компанийн тэргүүний албан тушаалаасаа огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-28 09:53:38

ВАШИНГТОН. /Reuters/. Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос компанийнхаа тэргүүний албан тушаалаас ирэх долоодугаар сарын 5-ны өдөр огцорно гэдгээ мэдэгджээ. Түүнийг огцрох гэж буй талаар тус компани өмнө нь мэдэгдээд байсан юм.


Ж.Безос “Amazon” компанийн хувьцаа эзэмшигчдийн жил тутмын уулзалтын үеэр энэ талаараа мэдэгджээ. Огцрохоор товлоод буй өдрийнхөө талаар тэрбээр, яг 27 жилийн өмнө 1994 оны энэ өдөр компаниа анх үүсгэн байгуулж байснаа дурсан ярьжээ.


Түүний халааг “Amazon”-ы үүлэн тооцооллын бизнесийг хариуцаж буй Энди Жесси авах ажээ. Ж.Безосын хувьд түүнд бүрэн дүүрэн итгэж байгаагаа цохон тэмдэглэсэн байна.


Ж.Безос өөрийн компаниа цахим худалдаа, видео стриминг, үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч технологийн томоохон компани болгон өргөжүүлэн тэлсэн билээ. 

Холбоотой мэдээ