Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 320 хүүхдийн бага сургууль ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-05-29 13:11:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн боловсролын байгууллагын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Анхны сургуулиудын нэг нь Хөвсгөл аймгийн нэгдүгээр 10 жил буюу Дэлгэрмөрөн цогцолбор юм. 1923 онд байгуулагдсан тус сургууль 2 жилийн дараа 100 жилийн ойтойгоо золгоно.

 

Энэхүү сургуульд өнөөдөр 2800 гаруй хүүхэд суралцаж, 150 орчим багш ажилтан ажиллаж байна. 2018 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 320 хүүхдийн суудалтай бага сургууль барих 3.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулж байсан юм. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе таарсан ч гүйцэтгэгч компани хариуцлагатай ажиллаж тус сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгч байна.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ бага сургуулийн нээлтэд оролцсон юм гэж БШУЯ-наас мэдээлэв.



Холбоотой мэдээ