Өлзийт суманд шинээр хоёр тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-31 10:25:49
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 198 сорьцод шинжилгээ хийхэд Өлзийт суманд хоёр тохиолдол бүртгэгдлээ. Аймгийн 19 сумын 12-т нь ийнхүү коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 374 боллоо.

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 21, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 17, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 8 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан иргэдийн 328 нь буюу 87.7 хувь нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Нийт коронавируст халдварын батлагдсан 374 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн өндөр настай нь 88-тай, дундаж нас 36.3, дундаж ам бүлийн тоо 3.7 байна. Батлагдсан тохиолдлуудын 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй байна.
Ойрын хавьтлын хүний тоо 3115 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд 7, гэрийн тусгаарлалтад 771 иргэн тус тус байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 5-р сарын 30-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 49235, II тунд – 30026 хүнийг хамруулаад байна.
Сүүлийн 24 цагт 4 обьектын 750 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
Холбоотой мэдээ