Халдварт өвчний гаралт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-31 17:24:45

Архангай /МОНЦАМЭ/. Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс 276 тохиолдлоор нэмэгджээ. 

Аймгийн хэмжээнд оны эхний 4 сард нийт 381 хүн халдварт өвчнөөр өвчилжээ. Тухайлбал,  Эрдэнэбулган суманд 34, Өндөр-Улаанд 22, Хайрханд 16, Төвшрүүлэх суманд 14 халдварт өвчин гарсан нь аймгийн дунджаас дээгүүр, бусад суманд аймгийн дунджаас доогуур байгаа ажээ. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 79.0 хувь нь коронавирусээр, 12.0 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 2.3 хувь нь сүрьеэгээр, 6.7 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн байна. 

Холбоотой мэдээ