"Алдарт эх"-ийн одонг 391 эх хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-31 21:08:23

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймгийн хэмжээнд "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн одонг 46, хоёрдугаар зэргийн одонг 345 эх хүртэж байна. 

Нэгдүгээр зэргийн одон хүртэж буй эхчүүдийн хамгийн залуу нь 29 настай, Хоёрдугаар зэргийн одон хүртэж буй эхчүүдийн хамгийн залуу нь 26 настай байна.

Сумаар үзвэл Баруунтуруун суманд 11, Бөхмөрөнд 15, Давстад 6, Завханд 9, Зүүнговьд 15, Зүүнхангайд 9, Малчинд 8, Наранбулагт 32, Өлгийд 11, Өмнөговьд 28, Өндөрхангайд 16, Сагилд 12, Тариаланд 25, Түргэнд 7, Тэсэд 24, Ховдод 10, Хяргаст 15, Цагаанхайрханд 15, Улаангом суманд 123 эх тус тус 1, 2 дугаар одонгоор шагнуулж байна. 

Одон гардуулах үйл ажиллагааг ковидын нөхцөл байдлыг харгалзан сум, сумандаа зохион байгуулах аж.


Холбоотой мэдээ