Сүүлийн 24 цагт 25 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-01 16:40:23

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Увс аймагт коронавирусний халдварын 25 тохиолдол  бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 99 боллоо.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 15-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна.

Одоогоор Улаангомд 46, Өндөрхангайд 19, Баруунтуруунд 6, Бөхмөрөнд 5, Сагилд 9, Давстад 11, Завханд 2, Наранбулагт 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ