Дуу цахилгаантай бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-02 16:52:33

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, 4, 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа цас орно. Бусад хугацаанд бороо орохгүй аж.

“Энэ сарын 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 4-9 м/с байна. Агаарын температур 6 дугаар сарын 2-наас дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна” хэмээн аймгийн УЦУОШТ-өөс манайд мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ