ОХУ Энэтхэг рүү 10 тонн эмийн бүтээгдэхүүн илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /TASS/. ОХУ Энэтхэг рүү 10 тонн эмийн бүтээгдэхүүн илгээсэн тухай тус улсын Гадаад хэргийн
яам мэдэгджээ.
“Коронавирусний
халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор Энэтхэг улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх
тухай шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Нью-Дели рүү ээлжит удаагаа 6 дугаар сарын
3-нд 10 тонн бүхий эмийн бүтээгдэхүүн илгээв” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Үүнээс гадна дэлхийн
хамгийн том вакцин үйлдвэрлэгч болох Энэтхэгийн ийлдэс судлалын хүрээлэн Оросын
“Спутник V” вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөл олгохыг эрх баригчдаас хүсжээ.
Энэтхэг
халдварын тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт жагссан хэвээр байна. Цар
тахал дэгдсэнээс хойш Энэтхэгт 28.5 сая тохиолдол илэрсэн бол халдварын
хүндрэлийн улмаас 340 мянга гаруй хүн нас барсан байна.