Япон, Австрали “2+2” хэлбэрийн яриа хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-04 13:10:05

ТОКИО. /TASS/. Япон, Австралийн батлан хамгаалахын болон гадаад хэргийн сайд нар ирэх долоо хоногт “2+2” хэлбэрийн хамтарсан яриа хэлэлцээ хийнэ. Энэ тухай Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киси мэдэгдэв.


Харин Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү тогтмол хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, яриа хэлэлцээ 6 дугаар сарын 9-нд болно гэжээ. Энэхүү яриа хэлэлцээ нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд “2+2” хэлбэрээр Австрали улстай хийх анхны яриа хэлэлцээ болох аж.


“Яриа хэлэлцээний үеэр бид Япон, Австралийн батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ” хэмээн Мотэги Тошимицү хэлсэн байна. 


Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нарын өнгөрсөн онд хийсэн яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны асуудлаар тохиролцоонд хүрчээ. Энэ нь харилцан нэвтрэх тухай гэрээний асуудал аж. Тодруулбал, хоёр улсын цэргийн албан хаагчдад хамтарсан сургууль хийх, сургалт явуулах зорилгоор харилцан зорчихыг зөвшөөрсөн хууль зүйн орчинг бүрдүүлэх асуудал тусгагдсан байна. Үүнээс гадна талууд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн чөлөөт, нээлттэй үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн нягт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. 

Холбоотой мэдээ