БНСУ 60-64 насны иргэдээ вакцинжуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-07 11:50:07

СӨҮЛ. /TASS/. БНСУ-д 60-64 насныхны вакцинжуулалт даваа гарагт эхэлсэн тухай тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх газар мэдээлэв.


Энэ насны ангилалд багтсан 3.95 сая хүний 78.8 хувь нь вакцин хийлгэхээр бүртгүүлсэн байгаа аж. Үүнээс гадна цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүдийн ажилтнууд, бага ангийн багш нарыг 7 дугаар сараас вакцинжуулж эхлэх аж. Энэ бүлгийн хүмүүсийн дархлаажуулалтыг 6 дугаар сард эхлүүлэх ёстой байсан хэдий ч нийлүүлэлт саатсаны улмаас хойшилжээ.


БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 400-700-гийн хооронд хэлбэлзэж байна. Тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш 144.637 хүн халдвар авсан бол 1974 хүн халдварын улмаас нас барсан байна.


Ням гаргийн байдлаар хүн амынх нь 14 хувь буюу 7.59 сая хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 2.27 сая хүн буюу 4.4 хувь нь хоёр дахиа хийлгэжээ. 

Холбоотой мэдээ