А.И.Цэдэнбал-Филатоваг цагаатгах шийдвэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-07 18:35:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлснээр шүүхээс Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгахаар шийдвэрлэжээ. 


Тодруулбал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нэхэмжлэлтэй, А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 4 үндэслэл зааж А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулахаар шаардсан. Үүнээс шүүх 3 үндэслэлийг баримтаар тогтоогдоогүй, хамаарахгүй гэж үзсэн байна. Харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон баримт нийцээгүй гэж үзэн шүүх энэ үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгаж шийдвэрлэжээ. 


Холбоотой мэдээ