Шинээр 19 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-08 10:58:43

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 407 шинжилгээ хийхэд шинээр 19 тохиолдол нэмж батлагдлаа. Үүнээс Хашаатад 2, Эрдэнэбулганд 6, Ихтамирт 11 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ийнхүү Архангай аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 468 боллоо. 

Эмнэлэгт хэвтэж байгаа 103 /1 тохиолдол Улаанбаатарт хэвтсэн/, эдгэрч эмнэлгээс гарсан 364 иргэн байна.

Нийт коронавируст халдварын батлагдсан 468 тохиолдлын хамгийн бага нь 10 сартай, хамгийн өндөр настай нь 88, дундаж нас 31.2, дундаж ам бүлийн тоо 4.1 байна.         Батлагдсан тохиолдлуудын 56 хувь нь эмэгтэй, 44 хувь нь эрэгтэй байна. 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 49, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 6, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 11, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 25, Жаргалант сумын эрүүл мэндийн төвд 4, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 4, Хашаат сумын эрүүл мэндийн төвд 2, Хотонт сумын эрүүл мэндийн төвд 2 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. 

Ойрын хавьтлын хүний тоо 3900 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд 2, гэрийн тусгаарлалтад 821 иргэн байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 6-р сарын 8-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд 49633, II тунд 41487 хүнийг хамруулаад байна.

Сүүлийн 24 цагт 14 обьектын 770 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Холбоотой мэдээ