Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-08 18:07:49
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын хэмжээнд дархлаажуулалтын хоёр дахь тундаа хамрагдаж, 14-өөс дээш хоносон 1350 иргэн байна.
Харин 2021.05.23-ны өдрөөс 2 дахь тунгийн нэгдсэн дархлаажуулалтад хамрагдсан иргэд энэ сарын 7-ны өдрөөс бүрэн дархлаа тогтож байна. Улсын хэмжээнд дархлаажуулалтын хоёр дахь тунгийн хамрагдалт 70 гаруй хувьтай байгаа юм.
УОК-ын шийдвэрээр "Гэр /ажиглах байр/-ийн тусгаарлалт ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журамд зааснаар зөвхөн батлагдсан тохиолдлын иргэнтэй 2 м-ээс дотогш зайд 15 минутаас удаан хугацаагаар уулзсан болон ахуйн хавьталд орсон эсхүл батлагдсан тохиолдлын иргэний хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийг "Батлагдсан тохиолдлын хавьтал" гэж үзэж, 14 хоног гэрийн тусгаарлалтад шилжүүлэхээр заасан. Түүнчлэн эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдийг 7 хоног гэрийн тусгаарлалтад шилжүүлэхээр тусгасан байдаг.
Иймд иргэд Та бүхэн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар зорчихгүй байх, гадуур гарсан тохиолдолд 1,5м-2м зайд хүн хоорондын зай барих, амны хаалтаа тогтмол зүүх, гараа ариутгах, хувийн ариун цэврийг сахих, дархлаагаа дэмжих, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг чанд мөрдөхийг зөвлөж байна.
Холбоотой мэдээ