Аймгийн хэмжээнд 62047 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-08 18:24:57
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 19 сум 101 багийн хэмжээнд 105 санал авах байраар нийт 62047 сонгогч санал өгнө. 
Сонгуулийн санал хураалтын ажлыг зохион байгуулахад нийт 1191 төрийн албан хаагч оролцох ба гурван нэр дэвшигчийн 451 ажиглагч сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны ил тод байдалд хөндлөнгийн ажиглалт хийх ажээ.
Өнөөдрийн 10:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар нийт 1026 сонгогчийн саналыг авах ажил үргэлжилж байна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар дараах сонгогчид саналаа өгч байна. Үүнд:
-Зургаадугаар сарын 1-ний байдлаар коронавирусний халдварын улмаас тусгаарлагдан эмчлүүлж байгаа болон тусгаарлах байранд байгаа 12 сонгогч,
-Зургаадугаар сарын 5-ны байдлаар коронавирусний халдварын ойрын хавьтал болж, гэрийн тусгаарлалтад орсон 136 сонгогч, 
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлтээ өгсөн буюу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй нийт 615 сонгогч өгөх юм.
Харин энэ сарын 1-нээс хойш коронавирусний халдварын улмаас тусгаарлагдан эмчлүүлж байгаа болон 5-наас хойш тусгаарлагдсан сонгогч саналаа өгөх боломжгүй аж.
Холбоотой мэдээ