Нийслэлд маргааш 20-22 хэм дулаан байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-06-08 18:06:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр маргаашаас ихэнх нутгаар дулаарна. гэхдээ уулархаг нутгаар ойрын хоногт дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 6 дугаар сарын 8-ны 20.00 цагаас 9-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Хур тунадас: Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


Холбоотой мэдээ