Цагаан-Үүр сум 43,7 хувьтай хамгийн өндөр ирцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-09 17:11:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 86588 иргэн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс одоогийн байдлаар 27590 сонгогч санал өгч 31,9 хувьтай байна.

Санал өгч байгаа иргэдийн насны байдлаар нь авч үзвэл 18-34 насных 27 хувь, 35-45 насных 19,5 хувь, 45-60 насных 31,2 хувь, 60-аас дээш насных 22,2 хувьтай саналаа өгчээ. Орон нутгаас Цагаан-Үүр сум 43,7 хувьтай хамгийн өндөр ирцтэй байгаа бол Баянзүрх 22,5 буюу хамгийн бага хувьтай байгаа аж.  

Иймээс иргэдийг эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Ариунбат мэдээллээ.

 

Холбоотой мэдээ