Сонгогчдын ирц 16.00 цагийн байдлаар 34.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-09 17:15:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 16.00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 25831 хүн санал өгч, 34.7 хувийн ирцтэй хэвийн үргэлжилж байна.

Богд суманд хамгийн их буюу 1400 сонгогч санал өгч, 40.1 хувьтай байгаа бол Төгрөг суманд 669 сонгогч саналаа өгч, 37.7 хувьтай, Нарийнтээл суманд 877 сонгогч санал өгч, 37.1 хувьтай байна.

Харин Гучин-Ус суманд 28.5 хувь буюу 411 хүн санал өгч, хамгийн бага дүнтэй явна. Бусад суманд сонгогчийн ирц 32-35 хувьтай байна. Санал өгсөн нийт сонгогчдын 14495 нь эмэгтэй, 11336 нь эрэгтэй байна. Насны хувьд санал өгсөн сонгогчдын 63 хувийг 70-аас дээш насныхан эзэлж байгаа бол 20-24 насныхны 19 хувь нь санал өгчээ.

Холбоотой мэдээ