"Андгай" дуулалт жүжгийг уран сайхны кино болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-10 16:57:27
Хэнтий /МОНЦАМЭ/ Ж.Саруулбуянгийн зохиол, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав нарын уран бүтээл "Андгай " дуулалт жүжгийг уран сайхны кино болгохоор болжээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр, төрийн нарийн бичгийн дарга МУГЖ Г.Эрдэнэбат, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал МУГЖ Ц.Түвшинтөгс, МУСГЗ, урлаг судлалын доктор, зураач, яруу найрагч Ж.Саруулбуян нар Батноров суманд ажилласан байна. Энэ үеэр уг асуудлыг хэлэлцэж, дуулалт жүжгийг 2022 онд УДБЭТ-ын тайзан дээр тавьж, 2023 онд уран сайхны киноны зураг авалтыг тус суманд ирж хийж бүтээхээр болов.
Мөн үеэр жил бүрийн намар Хөхүүрийн талд Боорчийн гэрэлт хөшөөний тахилгыг энэ намраас эхэлж, Болдоо захиралтай "Мост Риллинг" ХХК зохион байгуулахаар тогтсон байна.

Ташрамд дурдахад, 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хөдөөгийн Соёлын төвийн тайзнаа Тэмүүжин Боорчи нарын андлал нөхөрлөлийг харуулсан "Андгай" 3 бүлэгт, 7 үзэгдэлт дуулалт жүжгийг анх удаа тоглож байжээ. Тус сумын соёлын ажилтнууд ардын авьяастнууд, сумын удирдлагууд, сумын иргэд малчид, хүүхэд залуучуудын дамжлэгтэйгээр 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 сар бэлтгэн үзэгчдэд хүргэж байсан байна.

 

Холбоотой мэдээ