Аун Сан Су Чиг авлигын өөр хэрэгт буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-06-11 15:37:38

НЕЙПИДО. /NHK/. Мьянмарт хоёрдугаар сард цэргийнхэн засгийн эрхийг гартаа авах үеэр баривчлагдсан Аун Сан Су Чиг авлигын өөр хэрэгт буруутгасан талаар тус улсын төрийн мэдлийн сонинд мэдээлжээ.


Тус сонины пүрэв гаргийн дугаарт нийтэлснээр, Аун Сан Су Чиг Янгон бүсийн тэргүүн сайд аснаас 600 мянган ам.доллар бэлнээр, 11 кг алт хууль бусаар авсан хэмээн буруутгасан байна.


Эрх мэдлээ алдсан удирдагчийг мөн нэгэн санг удирдах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашигласнаас гадна холбооны төхөөрөмжүүд хууль бусаар импортолсон гэх мэт долоон хэрэгт буруутгажээ.


Тавдугаар сард Аун Сан Су Чи өмгөөлөгч нартайгаа уулзах үеэрээ, Ардчиллын төлөөх үндэсний лиг нам ард түмэн байгаа цагт оршин тогтносоор байна гэдгийг онцлон хэлсэн юм.


Шинжээчдийн үзэж буйгаар, цэргийн хунт Аун Сан Су Чиг буруутгах замаар баривчлагдах хугацааг нь сунгахыг эрмэлзэж буй бололтой байна. 

Холбоотой мэдээ