Шинжилгээг гэрийн хаягаар нь очиж авна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-11 21:16:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын Эрүүл мэндийн албаны шуурхай хариу арга хэмжээний баг коронавирусний батлагдсан тохиолдлын хавьтал болсон иргэдээс шинжилгээг гэрийн хаягаар нь очиж авч эхэлжээ.           

Шинжилгээний хариу 48 цагийн дотор иргэдийн утсанд мессежээр очиж, эерэг гарсан иргэд рүү эрүүл мэндийн байгууллагаас холбогдон тандалт судалгааг хийж, Тусгаарлах эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ үйлчилгээг хийж байна.  

Иргэд шинжилгээ өгөхдөө гэрийн хаяг, утасны дугаараа үнэн зөв өгөхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ