Усархаг аадар бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-11 22:51:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар ойрын өдрүүдэд бороо, зарим нутгаар үе үе усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймээс иргэд гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх хэрэгтэй. Мөн үерийн аюултай бүс нутгаас нүүх, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, салхи шуургатай үед бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ