Японд ахмад настнуудын 30 хувь нь вакцинд хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-06-13 12:02:34

ТОКИО. /NHK/. Японд ахмад настнуудын 30 гаруй хувь нь коронавирусний вакцины эхний тунд хамрагдаад буйг тус улсын Засгийн газраас танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сараас эхлүүлсэн Японд эмнэлгийн ажилтнуудыг эхний ээлжид хамруулж, дөрөвдүгээр сараас 65-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн юм.


Засгийн газрын сүүлийн мэдээллээр, ахмад настнуудын 31.15 хувь буюу 11 сая гаруй хүн вакцины эхний тунг тариулжээ. Харин хоёр тунгаа бүрэн хийлгэсэн хүмүүсийн тоо 1 804 300 /5.08 хувь/ байна.


Мөн Токио хотод ахмад настнуудын 33.37 хувь нь эхний тунг, 4.47 хувь нь хоёр тунг хийлгэжээ. Осака хотын хувьд эдгээр үзүүлэлт тус бүр 27.36 хувь, 3.90 хувьтай байна.


“Улсын хэмжээнд бямба гаргийн байдлаар коронавирусээр халдварласан хүнд өвчтөний тоо 890 байгаа нь өмнөх өдрийнхөөс 52-оор буурсан үзүүлэлт юм” гэж Японы Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

Холбоотой мэдээ