Сүүлийн 24 цагт 97 шинэ тохиолдол бүртгэгдэв

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-14 20:06:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт 152 түргэвчилсэн, 135 PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 97 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 773 боллоо.

Шинээр батлагдсан тохиолдлыг байршлаар нь авч үзвэл Цээл сумын нутагт орших  “Алтайн хүдэр” ХХК-ийн Таян нуурын уурхайд  63, Есөнбулаг суманд 26, Шаргад 2, Дэлгэрт 5, Чандманьд 1 тохиолдол батлагдсан байна.

Харин тус аймагт Улаанбаатар хотоос 13, “Алтайн хүдэр” ХХК-ийн Таян нуурын уурхайгаас 13, Увс аймгаас нийт 35 тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн тухай ЭМГ-аас мэдээлэв.

Говь-Алтай аймагт зургаадугаар сарын 14-ний байдлаар дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт иргэдийн 32252 буюу 86 нь хувь эхний тунд, 29111 буюу  77,8 хувь нь хоёр дахь тунд хамрагдсан байна.

Халдварын тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул онцын шаардлагагүй бол гэртээ байх, гараа тогтмол угааж ариутгах, амны хаалт тогтмол шүүх, хүн хоорондын зайгаа барихыг Аймгийн онцгой комиссоос анхааруулав.


Холбоотой мэдээ