Гахай, туулай жилтнээ эерэг сайн хэмэээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-06-16 07:16:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 6. Буд гараг. Их морь одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.

 

Барилдлага: Үхэх

 

Шүтэн барилдлага: Төрөхүй

 

Суудал: Хий

 

Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал сайн бөгөөд өнгө зүс сайжирна хэмээжээ.

Холбоотой мэдээ