Коронавирусний халдвараар өвчилсөн 99 настай иргэн эдгэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараар өвчилсөн 99 настай иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Тэрбээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлээд бие нь илааршсан тул ийнхүү өнөөдөр эмнэлгээс гарч байна.
