Хөвсгөл аймагт коронавирусний 58 тохиолдол батлагдлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-16 13:36:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 58 тохиолдол батлагдаж нийт  халдварын тоо 415 боллоо.  

Шинээр Мөрөн суманд 31, Тариаланд 21, Улаан-Уулд 5, Төмөрбулагт 1 тохиолдол тус тус батлагджээ.  Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт 77, Эрүүл мэндийн төвүүдэд 38, гэрээр 77 хүн эмчлүүлж байна. Эмнэлзүйн хувьд хөнгөн 163, хүнд 1, хүндэвтэр 28 иргэн байгаа аж. Эрсдэл өндөр байгаа учраас иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ