Өдөрт дунджаар 20-30 тохиолдол бүртгэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-16 13:31:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт халдварын нөхцөл байдал хүндэрч, өдөрт дунджаар 20-30 тохиолдол шинээр бүртгэгдэж байгааг ЭМГ-аас мэдээллээ. Сүүлийн 24 цагт халдварын тохиолдол 29-өөр нэмэгдэж, нийт 524 болов.

Баруун-Уртад 22, Баяндэлгэр нэг, Дарьганга нэг, Наран суманд таван тохиолдол бүртгэгджээ.

Нийт батлагдсан тохиолдлоос 299 иргэн бүрэн эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар АНЭ-т 212 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 28 хувь нь хүүхдүүд байна. 17 хүртэлх насны хүүхдүүд халдвар авах эрсдэл буурахгүй хэвээр байгааг анхааруулсаар байна. 

Одоогоор 411 шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. 

Холбоотой мэдээ