Коронавируст халдвараар хүүхэд өвчлөх нь эрс нэмэгдэж 87 тохиолдол болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-16 14:17:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдсээр байна.

Сүүлийн 24 цаг бүртгэгдсэн 58 халдварын дотор Мөрөн суманд 10, Тариалан суманд 2 хүүхэд нийт 87 хүүхдэд халдвар батлагдсан байна. Урин дулаан цагт хүүхдүүд гадаа тоглох, олон нийтийн газраар явсны улмаас эрсдэлд орж, халдварт өртөж байна. Иймээс иргэдийг хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, амин дэм илчлэг хоол хүнс хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ