Коронавирусний халдвараар хүүхдүүд их өвчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Коронавирусний
халдвараар хүүхдүүд өвчлөх нь ихэссэн байна. Одоогоор аймгийн хэмжээнд 17 хүртэлх насны 45 хүүхэд уг халдвараар өвчлөөд байгаа аж. Үүнээс 12 хүүхэд эдгэрсэн бол,
33 хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Тоглоомын
талбайд хүүхдээ тоглуулах нь өндөр эрсдэл дагуулж байгаа аж. Иймээс эцэг эхчүүдийг
хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас
анхааруулж байна.
Ташрамд, сүүлийн 24 цагт Увс аймагт коронавирусний 6 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдлын
тоо 267 болоод байна.