Цэргийн эрдмийн танхим байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын
Цэргийн штабаас Улаангом политехник коллежтой хамтран Цэргийн эрдмийн “Соёмбо”
танхимыг тус сургуульд байгуулсан байна.
“Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны
хөтөлбөрийн 4.5.2-т хүүхэд, залуучуудад Цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх арга
хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ ажлын хүрээнд манай Цэргийн штабаас
санаачлан Улаангом политехник коллежтой хамтран тус танхимыг байгууллаа.
Цэргийн эрдмийн танхимтай болсноор өсвөр үе, хүүхэд
залуучуудад цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгох, цэргийн бэлтгэл үүрэгтний
сургалтуудыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой болох юм” хэмээн аймгийн
ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Тогтохбаяр хэллээ.